• Д.Нарангэрэл:Автомашинуудыг тэгш,сондгойгоор явуулахыг ЭМЯ дэмжихгүй байгаа

    2020-04-13

    УОК-аас аймаг,нийслэлийн Засаг даргуудад авмашиныг тэгш,сондгойгоор нь явуулж,хязгаарлалт хийхийг чиглэл болгосон. Тэгвэл энэ саналд Эрүүл мэндийн яам эсрэг байр суурьтай байгаа аж.

    Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “ЭМЯ-ны хувьд автомашинуудыг тэгш,сондгойгоор нь явуулахын эсрэг байр суурьтай байгаа. Хятад эрдэмтдийн судалгаагаар коронавирус нь агаар дуслын замаар дөрвөн метрийн зайд халдварлах боломжтой гэсэн байна. Тийм байхад автомашиныг тэгш,сондгойгоор нь явуулснаар нийтийн тээврийн ачаалал нэмэгдэж,тэнд хүний бөөгнөрөл ихээр үүснэ” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ