Д.Нямхүү:ОХУ-аас ирсэн нэг хүнээс коронавирус илэрч,нийт 17 батлагдсан тохиолдолтой боллоо

2020-04-13

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас ирж,ХӨСҮТ-т тусгаарлагдсан 20 хүний нэгт коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол улсад нийт 17 коронавирусын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.

Нийт 17 тохиолдлоос дөрөв нь эмчлэгдэж гарч,13 хүн тусгаарлагдсан эмчлэгдэж байна.

Харин ОХУ-аас ирж, Дархан-Уул аймагт тусгаарлалтад орсон 74 хүнээс коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар 225 хүн ажиглалт, эмчилгээ, эмчийн хяналт дор байна” гэсэн мэдээллийг өглөө.

Шууд үзэх:

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ