• О.Ариунтуяа:Иргэд нь дэг журамтай байгаа үед хөл хориог цуцлах арга хэмжээг авахыг ДЭМБ-аас зөвлөж байна

    2020-04-13

    Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа зарим улс орнууд хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалж байгаа тухай мэдээллийг өглөө.

    О.Ариунтуяа “Зарим улс хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг гаргаж байна. ДЭМБ-аас хөл хориог цуцлахаас өмнө:

    • Тархалтын хяналтандаа авсан эсэх
    • Эмнэлгийн тусламж,үйлчилгээ тасалдаагүй
    • Асрамжийн газар,хорих газруудад халдвар тархах эрсдэлийг бууруулсан
    • Сургууль,ажлын байранд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан
    • Зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийг хяналтандаа авсан байх шаардлагатай болохыг сануулж байна.

    Ард иргэд нь мэдээлэлтэй,урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөж байгаа үед хөл хориог цуцлахыг ДЭМБ-аас улс орнуудад зөвлөж байна” гэв.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ