• Коронавирус нь хоёр биш дөрвөн метрийн зайнаас халдварлах боломжтойг Хятадын эрдэмтэд тогтоожээ

    2020-04-13

    Эрүүл мэндийн яамнаас COVID-19 өвчлөлийн нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

    ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 213 улсад коронавирус бүртгэгдсэн байна. 1.8 сая хүн өвчилж, 1.3 сая хүн эмнэлгийн тусламж авч байна. Нас баралтын төвшин Итали улсад 12.8 хувь буюу хамгийн өндөр байна. Азийн улсуудаас Япон улсад 500 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь ихэнхи нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийг дагаж ирсэн хүмүүс байна.

     Аль болох эрүүл мэндийн байгууллагаар биечлэн үйлчлүүлэхгүй байх,хамгийн эхэнд утсаар холбогдохыг зөвлөж байна.

    Алтанбулагийн боомтоор ирсэн 281 хүнээс 169 нь Улаанбаатарт тусгаарлагдсан. Үүнээс ХӨСҮТ-т 20 хүнийг тусгаарласан байна. Эдгээр хүмүүс нь хоёроос гурван газрыг дамжиж ирсэн хүмүүс байгаа.

    Тэдгээр хүмүүстэй байхдаа халуурсан хүний шинжилгээний хариу сөрөг гарсан ч Улаан-Үүдийн халдвартын эмнэлэгт тусгаарласан байна.

    Хятадад хийгдсэн судалгаагаар коронавирус нь агаар дуслын замаар хоёр биш дөрвөн метрийн зайд халдварлах боломжтой гэсэн байна.

    Мөн эрдэмтдийн зүгээс ДЭМБ-д зайнаас харьцах зайг хоёроос дөрвөн метр болгон нэмэхийг зөвлөөд байна” гэв.

    Шууд үзэх:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ