• УИХ-ын гишүүдийн тоо 73, 72, 71 хэмээн доошлох нь

    Ирэх 6 дугаар сарын 24-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт болох товтой. Гэвч сонгуулийг хойшлуулах санал санаачилгыг Ерөнхийлөгч Х.Баттулга удаа дараа гаргасаар байна.

    Энэ хооронд одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй УИХ-ын гишүүд нэг нэгээрээ бүрэн эрхээсээ татгалзсаар байна. Удахгүй УИХ 73, 72, 71 гишүүнтэй болно.

    Өмнө нь Хэнтийгээс сонгогдсон Д.Гантулгыг “хүчин”-гийн хэргээр өөрөөр нь УИХ-ын гишүүнээс нь татгалзуулж явуулаад хоёр жилийн хорих ял өгчихсөн.

    Энэ оны эхээр Н.Номтойбаярыг албан тушаалаа ашигласан болон хүн амины хэрэгт сэжиглэн УИХ-аас өөрийнхөө нэрийг татахад хүргэсэн.

    Тэгвэл ХХААХҮ-ийн сайд байхдаа УИХ-ын гишүүд, сайд дарга нарт тэрбум тэрбумын ЖДҮ олгож, тэр байтугай өөрөө ЖДҮ авчихсан Б.Батзориг УИХ-аас өөрийн хүсэлтээр татгалзах хүсэлтээ өгчихсөн. Түүнийг нь УИХ удахгүй хэлэлцэхээр хүлээгдэж байна.

    Мөн энэ сацуу МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-гийн хэрэгт гүн холбогдсон ч ард түмнээс уучоаот гуйгаагүй Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг өөрийн хүсэлтээр УИХ-аас татгалзахыг зөвлөөд буй. Энэ байдлаараа УИХ-ын гишүүдийн тоо хоног хоногоор хорогдсоор байх нь.

    Тиймээс сонгуулиа цаг хугацаанд нь явуулж УИХ-аа бүрэн бүтэн болгох хэрэгтэй байна. Ингэхдээ ЖДҮ-чид болон 60 тэрбумынхыг нэр дэвшүүлэхгүй байх ёстой нь тодорхой.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ