• Хятад улс коронавирусын гарал үүслийн талаарх судалгаанд хязгаарлалт тогтоожээ

    2020-04-13

    Хятадын Засгийн газраас шинэ коронавирусын гарал үүслийн талаарх судалгаануудыг олон нийтэд ил болгон хэвлэгдэхээс нь өмнө хянан баталгаажуулах шат дараалсан системийг бий болгож, судалгааны ажлуудад хязгаарлалт тогтоогжээ.

    Засгийн газрын энэ үйлдлийн талаар нэрээ нууцлахыг хүссэн Хятад судлаач “Хязгаарлалт тогтсоноор хэрвээ судалгаа нь Засгийн газрын байр суурьтай зөрчилдвөл,Бээжин судалгааг хэвлүүлэхгүйгээр,нуун дарах боломжтой” гэжээ.

    Хятадын Засгийн газраас тахлын талаарх албан ёсны мэдээллийг арванхоёрдугаар сарын 31-ны өдөр дэлхий нийтэд мэдээлсэн. Ингэхдээ хүнээс хүнд халдварладаг баримт нотолгоо байхгүй гэсэн. Харин эрдэмтдийн зарим судалгаагаар халдвар арваннэгдүгээр сарын эхээс эхэлж,мөн тэр хэмжээгээр эрт хүнээс хүнд халдварлаж эхэлсэн гэж үзэж байгаа юм.

    Тус улсын Боловсрол яамны Шинжлэх ухаан,технологийн газраас гаргасан удирдамжийн дагуу “Вирусын анхдагч гарал үүслийн талаарх судалгааны ажлыг хатуу,чанга аргаар удирдан явуулах ёстой” гэж заажээ. Хэн нэгэн эрдэмтэн судалгаа хийлээ гэхэд түүнийг нь хянан,батлах шат дараалсан байгууллагуудыг уг журманд заажээ.

    Их дээд сургуулийн эрдэм шинжилгээний хороо,яамны холбогдох хэлтэс,яамны дэргэдэх зөвлөлийн ажлын хэсэг зэрэг хэд хэдэн хяналтын шатыг давж байж дараа нь судалгаагаа нийтлүүлэх эсэх нь шийдэгдэх аж.

    Эх сурвалж:Cnn

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ