• Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч Л.Түдэв таалал төгсчээ

    Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт, доктор, УБИС-ийн хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч Л.Түдэв таалал төгсчээ.

    Л.Түдэв нь 1935 онд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) суманд төрсөн. 1942-1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950 -1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953 -1956 онд УБДС, 1964-1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэжээ.

    “Уулын үер”, “Нүүдэл суудал”, “Оройгүй сүм” роман, “Сайн байцгаана уу, хүүхдүүдээ” шүлгүүд, “Хорвоотой танилцсан түүх”, “Нууц биш нууц”, “Нөхөд” зэрэг тууж, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Говь хянганд тулалдсан нь” зэрэг киноны зохиолыг бичсэн агуу зохиолч, гүн ухаантан юм.

    Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ