• Э.Энхболд:Автомашинд зорчихдоо ч амны хаалт зүүж хэвших хэрэгтэй байна

    2020-04-12

    Тээврийн цагдаагийн албанаас олон нийтэд хандсан зөвлөмж,уриалгыг хүргэлээ.

    Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд “УОК-оос иргэдийн анхаарал суларч байгаатай холбогдуулан дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 31-ныг дуустал амны хаалт зүүх уриалгыг гаргасан. Автомашин дотроо зорчихдоо ч амны хаалтыг зүүж хэвших хэрэгтэй байна. Иргэд такси барих, найз нөхдийнхөө машинд суугаад явахдаа амны хаалтгүй зорчиж байна.

    Гадна байгаа агаар автомашинд ганцхан тоосонцорын шүүлтүүр гэсэн зүйлээр дамжиж автомашинд орж ирдэг.

    Автомашин дотроо юм чинь амны хаалт зүүхгүй гэсэн хандлагатайгаар ШТС-аар үйлчлүүлж байна.

    Нийт иргэд маань тавдугаар сарын 31-ныг хүртэл амны хаалтаа зүүж өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалаарай гэж хэлмээр байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ