Өчигдөр ОХУ-аас Алтанбулагийн боомтоор ирсэн сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлажээ

2020-04-12

ЭСЯ-наас Ковид 19-ийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Х.Нямхүүгийн мэдээлснээр, Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүст вирус илрээгүй.

Өчигдөр ОХУ-аас 282 иргэнээ Алтанбулагийн боомтоор авчирсан. Үүнээс 162 нь Улаанбаатарт ирж тусгаарлагджээ. 20 сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д хэвтүүлж, эмчилгээ, шинжилгээ хийж эхэлс эн байна.

Хойд хөрш ОХУ-д коронавирусын халдварын тохиолдол эрчээ авч, нэг өдрийн дотор 1667 хүн шинээр халдвар авч, нийтдээ 106 хүн нас барснаас 12 нь өчигдөр тохиолджээ. Тус улсад  нийтдээ 13584 хүн өвчлөөд байна. Улаан-Үүд, Эрхүүд ч нас баралт бүртгэгджээ. Судлаачид тус улсад өвчлөл дөрөв, тавдугаар сард оргил үедээ хүрнэ гэж үзэж байна.

ОХУ-д шинээр эмнэлгийн орны тоог нэмэгдүүлж, 900-д хүргэжээ. Эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэж, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, амьсгалын аппарат үйлдвэрлэж, эмч эмнэлгийн ажилтнуудыг сургах, мэдээллийг нэг эх үүсвэртэй болгох гэс эн чиглэлүүдээр эрчимтэй ажиллаж байгаа аж.

Москвагийн оршин суугчид гэрээсээ гарахдаа заавал зөвшөөрлийн бичигтэй гарах шийдвэр гарчээ. Мөн цэрэг, батлан хамгаалах болон эрүүл мэндийн салбараас бусад салбарын үйл ажиллагааг зогсоожээ.

ШУУД ҮЗЭХ:

Gereg.Mn

ЭМЯ-наас мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Saturday, April 11, 2020

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ