• ОХУ-аас ирсэн 300 орчим оюутнуудыг тусгаарлах ажиллагаа явагдаж байна

    2020-04-11

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авах ажиллагааг өнөөдөр Алтанбулаг боомтоор улсын хилээр нэвтрүүлж, тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байна.

    300 орчим иргэн ирэхээс дийлэнх нь оюутан байна. Хүн тус бүрийг нэг өрөөнд байхаар тусгаарлалт хийж, ХӨСҮТ-өөс оношлуурын баг явж ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ