
“Оном” сангийн эрдэмтдийн зүгээс коронавирусын халвар аваад эдгэсэн хүн дахин халдвар авах боломжтой эсэх талаар мэдээлэл өглөө. Мөн батлагдсан 12 тохиолдлын хувьд вирусын эсрэг дархлаа хэр хэмжээгээр тогтох буй талаарх судалгааг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тус сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар “Ямар нэгэн гадны биет биед орж ирэхэд түүний эсрэг биет үүсч,нэг ёсондоо дархлаа тогтдог. Шинэ төрлийн коронавирусын хувьд халдвар аваад эдгэсэн хүмүүст эсрэг биет харьцангуй сайн үүсч байна. Гэхдээ насны бүлгээс хамаараад дархлаа их,багаар үүсч байж болзошгүй байна.
Хятадын Куданы их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар настай хүмүүст вирусын эсрэг биетийн концентраци өндөр байсан нь тогтоогдсон.
Харин эсрэгээрээ судалгаанд оролцсон 10 залуу хүнд үүссэн эсрэг биетийн хэмжээ харьцангуй бага байсан байна.
Судалгаанд шинж тэмдэг нь харьцангуй хөнгөн 175 хүнийг хамруулж,цусны сийвэнг нь цуглуулан шинжилжээ. Коронавирусын халдвар авсан хүмүүст 10-15 хоногийн хугацаанд цусан дахь вирусын эсрэг биет өсөлттэйгээр үүсч байна.
Манай улсын хувьд нэг франц,гурван турк,12 монгол иргэн халдвар авсан байгаа.
“Оном” сангийн эрдэмтдийн зүгээс тэдгээр монгол өвчтөнүүдэд эсрэг биет ямар хэмжээгээр үүсч,дархлаа хэр тогтож байгаа талаарх судалгаа хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.
Гэхдээ судалгааг эхлүүлэхээс өмнө ЭМЯ-ны Ёсзүйн хорооноос заавал зөвшөөрөл авах ёстой. Үүнд нилээн хугацаа орно.
БНСУ,Хятад зэрэг улсуудад эдгэсэн хүн нь дахин халдвар аваад байна гэсэн мэдээллүүд байна.
Гэхдээ эрдэмтдийн бодлоор энэ нь дахин халдвар авах биш харин вирус нилээн удаан арилж байх боломжтой гэж үзэж байгаа.
Хэдхэн хоногийн дотор дахин халдвар авах боломж нилээн бага.
Дүгнэхэд,вирусын эсрэг биет сайн үүсч байгаа боловч, хэр хугацаанд тэсвэртэй,өөрөөр хэлбэл коронавирусээс хамгаалагдах нь шинжлэх ухаанд асуултын тэмдэг хэвээр байна” гэв.
Шууд үзэх:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 cэтгэгдэлтэй
Судалгааг нь хурдан хийлгэх хэрэгтэй бхаа дэмжиж бна
Энэ үлгэрийн баатар дахиад гараад ирэв үү
Амбици хөөсөн мэргэжилийн бус сайн дурын дэмийрэгчид нарт мэлэхгүй чадахгүй сэдэв үгүй хийж чадах юм нэг ч үгүй.
Harin ch Mongol ulsiinhaa ard irgediinhee tuluu gsn setgeltei seheeten hun.Demjij bna. Sudalgaag hiilgesen ni zuv bh.
Халуун цэг дээр нь л судалгаа хийвэл үр дүн. нотолгоотой гарах байхдаа Оном сангийн эрдэмтдийн зөвлөл гэдэг чинь яг шинжлэхухааны байгууллага юм уу ХӨСҮТөвтэй хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байдйг болов уу?
Дайны хажуугаар дажин гэж. Нэг иймэрхүү юмнуудын шоунаас залхаж байна. Шал худлаа гарууд
Тэгээд ирээд хийгээч чаддаг вм бол хаа холоос дүрэмдээд байхын. үлгэрийн баатар чинь
Bitgii tenegteerei mal min.
Эмч биш биологч биш хүн шүү дээ. Одоо болно доо. Анагаах ухааны салбарыг битгий мөнгө болгож хар.