• ШУТСан 2019 онд гадаадтай хамтарсан төсөлд 1,767.6 сая төгрөгийн санхүүжилтыг олгохоор баталжээ

    2020-04-16

    2019 онд БНХАУ, ОХУ, Беларусь улстай хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, хувийн хэвшил, ТББ-ын нийт 20 байгууллага шалгарсан байна. Мөн ШУТСан дээрх улс орны хамтарсан төслөөс гадна 2019 онд шинээр БНХАУ-ын Үндэсний Байгалийн сантай хамтран 5 төслийг хэрэгжүүлэх болсон байна.

    Гадаадтай хамтарсан төсөл нь дунджаар гурван жил хэрэгждэг.

    2019 онд эхэлсэн 39 төсөлд нийт 1,767.6 сая төгрөгийн санхүүжилтийг баталсан байна. Санхүүжилтийг шинжлэх ухааны  салбараар нь ангилж харуулав.

    • Хөдөө аж ахуй – 290.4 сая
    • Байгаль – 683.0 сая
    • Нийгэм – 438.2 сая
    • Техник – 306.0 сая
    • Анагаах – 50.0 сая

    2018 онд 14 байгууллагын 20 хамтарсан төсөлд 606.3 сая төгрөгийн санхүүжилтийг баталж, нийт 142 бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хүлээн авчээ. Үүнээс:

    • Нэг сэдэвт бүтээл, ном -15
    • Зөвлөмж – 4
    • Шинэчилсэн технологи -1
    • Эрдэм шинжилгээний өгүүлэл – 77
    • Эрдэм шинжилгээний илтгэл – 45

    Хамтарсан төслийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийг доорх графикаар харуулав.

    #ШУТСангаас мэдээлж байна

    gereg.mn

    Холбоотой мэдээ