• Сонгинохайрханд нэр дэвшихээр 100 сая төгрөгөө намдаа тушаасан О.Сайнбуян шөнийн цагаар лавшаа гоймон,аарц тараасан гэнэ

    2020-04-11

    2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшихээр дэнчингийн 100 сая төгрөгөө өгсөн иргэдийг нэрс ил болсныг бид мэдээлсэн.

    Нэрсийг Х.Ганхуяг АН-ын гишүүдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу нийтэд зарласан юм.

    Тэгвэл өнгөрөгч тав дахь өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдийн зүгээс “АН-ынхан сонгуулийн хууль зөрчиж,хорио цээрийн дэглэмийн үед сонгуулийн сурталчилгаа хийж байна” гэсэн мэдээллийг өгсөн. Энэ  үеэр тус дүүргийн иргэн Отгоо тус намаас шөнийн цагаар ТЕСО-гийн аарц,лавшаа гоймон тарааж байна гэсэн юм./Бичлэгийг үзэх бол Энд дарна уу/

    Иргэн Отгоо “Дэлхийн эрүүл мэндийн өдөр болохоор тарааж байна гээд жавилины хамт “Ардчилал таймс” сонингоо тарааж  далимдуулсан.

    Түүгээр ч зогсохгүй “Улаан загалмай”-н нэрийн дор ТЭСО-гийн лавшаа гоймон,”Зөв” аарцыг шөнийн цагаар тарааж явж байна.

    Өндөржүүлсэн байдлын үед энийгээ зогсоох хэрэгтэй. Ард иргэд аарц,лавшаанд хууртахаа больсон шүү” гэв.

    Тэгвэл Х.Ганхуягийн нийтэд ил болгосон 181 иргэдийн нэрс дотор “ТЕСО” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэлийн төрсөн ах О.Сайнбуян Сонгинохайрхайн дүүрэгт нэр дэвшихээр 100 сая төгрөгөө өгсөн гэж багтжээ. О.Цогтгэрэл нь Увс аймагт нэр дэвшихээр дэнчингийн 100 сая төгрөгөө  өгчээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ