• Анагаах Ухааны доктор Н.Одунгуа:Дархлааг хамгийн сайн дэмждэг зүйл бол цайр

    2020-04-11

    Анагаах ухааны доктор,Н.Одонгуа профессор дархлааг хамгийн сайн дэмждэг зүйл бол цайр хэмээн онцолж байна.

    Цайр нь дархлаа тогтолцоог эрүүл байлгахаас гадна ДНХ-гийн нийлэгжилт, хүүхдийн өсөлт хөгжилт, шархны эдгэрэлт гэх мэт үйл ажиллагаанд чухал үүрэгтэй оролцдог байна.

    Ингээд түүний бэлтгэсэн мэдээллийг хүргэе.

    Цайр хэмээх элемент нь бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг

    Хүний бие махбодийн 100 гаруй ферментийн идэвхийг сайжруулдаг. Цайр нь дархлаа тогтолцоог эрүүл байлгах, ДНХ-гийн нийлэгжилт, хүүхдийн өсөлт хөгжилт, шархны эдгэрэлт гэх мэт үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй.

    Цайр (zinc) нь дархлаа тогтолцооны Т лимфоцит (Т эс)-ийг идэвхижүүлдэг. Т эс дараах хоёр үүрэгтэй:
    1. Дархлааны урвалыг зохицуулах болон хяналт тавих
    2.Хавдарын эс болон халдварыг дарангуйлах

    Ямар хүнсэнд цайр хамгийн ихээр агуулагддаг вэ?
    1.Хулууны хатаасан үр
    2.Яргай загас
    3.Бүйлс самар
    4.Хар шоколад
    5. Мөөг
    6.Мах
    7. Бууцай

    Өргөн хэрэглээний хүнсэд агуулагдах цайрын хэмжээ:

    • 85 гр хонины маханд -6.7 мг
    • 250 гр хулууны үрэнд – 6.6 мг
    • 100 гр үхрийн маханд 4.5 мг
    • 250 мл тарганд -1.4 мг
    • 250 гр мөөгөнд -1.4 мг
    • 250 гр бууцайнд 1.4 мг

    Эх сурвалж:”Ухаалаг Ходоод”

    gereg.mn

    Холбоотой мэдээ