• Д.Нямхүү:Автобус,хаалганы бариул нь вирус хамгийн удаан тогтдог зэвэрдэггүй гангаар хийгдсэн байдаг учраас бээлий өмсөхийг зөвлөе

    2020-04-11

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дулаан орсонтой холбогдуулан маск зүүхгүй байх нь том алдаа болохыг мөн бээлийн өмсөж өөрийнхөө эрүүл мэндийн хамгаалахыг анхаарууллаа.

    Тэрбээр “Дулаан орсон холбоотой гэсэн шалтгаанаар маск зүүхгүй байх нь том алдаа. Өвлийн улиралд бээлий их өмсдөг байсан. Хятадуудын хувьд өвчлөлийн үед  цагаан цайвар өнгийн бээлий өмсөөд маш их хамгаалсан гэдгээ дэлхий нийтэд мэдээлж байна.

    Хятадын ард иргэд энгийн үедээ ч маш их бээлий өмсдөг. Гар альваа зүйлд хамгийн түрүүнд хүрдэг.

    Автобусны бариул,хаалганы бариул гэх мэт бүгд вирус хамгийн удаанаар хадгалагддаг зэвэрдэггүй гангаар хийсэн байдаг учраас бээлий өмсөх нь бас чухал.

    Урин дулаан цаг ирсэн ч гэсэн бээлийгээ өмсөх,маскаа зүүх,ариун цэврээ сахиж,салахгүй явсаар байгаад үүний ард гаръя” хэмээн уриаллаа.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ