• Д.Нямхүү:Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдолтой хамт хилээр орж ирсэн 265 хүний шинжилгээ халдваргүй гарсан

    2020-04-11

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оношилгоо,эмчилгээний мэдээллийг өглөө.

    “Дөрөвдүгээр сарын 10-нд Монгол улсын хэмжээнд 371 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

    Үүнд Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдолтой хилээр орж ирсэн 265 хүн багтсан.

    265 хүнээс Дарханд очсон 34, Орхонд 43 хүнийг тандалтаар илрүүлж шинжилгээ хийсэн.

    ХӨСҮТ-т тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ коронавирус илрээгүй.

    ХӨСҮТ-т 203 хүн тусгаарлагдан эмчлэгдэж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой сайн байна. Маш өндөр зэрэглэлийн компьютер томограф болон бусад шээс,өтгөн,шүлс зэрэг бүхий л төрлийн шинжилгээг авч байна” гэв.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ