• О.Баасанхүү:Би хандив өгмөөр байвч хууль хориод байна

    2020-04-10

    УИХ-ын чуулган хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хандив өгөх хүслээ илэрхийллээ.

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү  “Хүн болгон,сэтгүүлч,дэлгүүрийн худалдагч нарт ийм юмыг авч өгмөөр байна. Энэ бол 300-хан төгрөг. Хэдэн тэрбумаар нь ярьдаг хүмүүсийн хувьд юу ч биш байх л даа. Гэхдээ энийг бол гар аргаар хийгээд,зүүчих боломжтой.

    Маскаа хоёр цагийн дотор соль гээд байхад нэг маскаа 10 өдөр хэрэглээд байгаа байхгүй юу.Маскны ариун цэврийн асуудлыг хөндөх ёстой. Маск өвчнөөс хамгаалах байдал маск нь өөрөө халдвар тараах эрсдэлтэй болоод байна. Иймэрхүү бүтээлч юм оруулмаар байна. Миний хувьд багадаа 400 сая төгрөгний оношлуур өгмөөр байвч хууль хориод байна” гэв.

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Сонгуультай холбогдоод болохгүй байгаа байх.Гадаад түншүүдийнхээ тусламжтайгаар оношлуур оруулаад ирэхэд ЭМЯ дуртайяа хүлээж авна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ