• Д.Сарангэрэл:Нэн шаардлагатай амьсгалын аппаратны тоо 1000 давсан

    2020-04-10

    УИХ-ын чуулган Covid 19-ийн асуудлаар хуралдаж байна.

    Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эрчим эмчилгээний ор болон амьсгалын аппаратны хүртээмжийн талаар мэдээлэл өглөө.

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хамгийн чухал эмнэлгийн тоног,төхөрөөмж бол амьсгалын аппарат. Гурван удаа Засгийн газрын нөөц хөрөнгө болон Дэлхийн банкны санхүүжилтаар тоног,төхөөрөмжийг хангалттай шийдэж байна.

    ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний орны багтаамжийг хоёр дахин нэмэгдүүлсэн. ХӨСҮТ түүхэндээ CTI аппаратгүй байсан байсныг авсан. 2003 оны үед SARS өвчний үед ч амьсгалын ярьж л байсан юм байна лээ. Нийтдээ 475 амьсгалын аппарат угаасаа байсан. Үүн дээр нэмж эхний ээлжинд 40,дараа нь Дэлхийн банкны санхүүжилтаар 72-ыг авсан.

    Одоо дахиад 500-г авах гэж байна.

    500 эрчимт эмчилгээний хөдөлгөөнт орыг 500 амьсгалын аппарат,зүү,тариур,шахууртай нь иж бүрнээр нь авахаар 26.9 сая ам.долларын санхүүжилтын гэрээнд гарын үсэг зурсан.

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ДЭМБ-ын суурин төлөөлөгчидтэй гэрээ байгуулсан. Эрчимт эмчилгээний чадамжийг хоёр дахин нэмэгдүүлэх 500 орны боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

    Нэн шаардлагатай амьсгалын аппаратны тоо 1000 гараад явж байгааг онцлон хэлмээр байна.

    Зургаан төрлийн тоног төхөөрөмжөөр эхний ээлжинд 9 дүүрэг,21 аймгаа хангасан байгаа.

    Шууд үзнэ үү.

    Gereg.Mn

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

    Posted by Gereg.Mn on Friday, April 10, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ