• Г.Занданшатар:Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин гурван сараар, нийт зургаан сараар хойшлууллаа

    2020-04-10

    Эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай багц хуулийг УИХ гурван хоногийн дотор хэлэлцэн баталсан. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар дараахь нэмэлт мэдээллийг өглөө.

    • Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг  3 сараар хойшлуулсан байсныг ахин гурван сараар сунгана
    • Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж,300 тэрбум эх үүсвэрийг нэмж батална
    • Жижиг, дунд бизнесийн зээлийн батлан даалтыг 500 саяас 300 сая болгон бууруулна.

    УИХ-ын дарга  Г.Занданшатар “Ипотекийн зээлийн санхүүжилтийг зургаан сарын хугацаанд эргэн төлөлтөөс нь чөлөөлж, 300 тэрбум төгрөгний эх үүсвэр нэмж гаргах боломжтой гэж үзсэн. Ипотекийн зээлийг дэмжих чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн ажилтнуудыг тусгай нөхцлөөр энэ төрлийн зээлд хамруулна. Аялал жуулчлалын салбар зогссон үед барилгын салбараа дэмжиж,ажлын байр бий болгоно” гэв.

    Шууд үзэх:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ