• Г.Занданшатар:Цар тахлын үед хөнгөн ялтай хоригдлуудыг суллах,өршөөл үзүүлэх асуудлыг судалж байна

    2020-04-10

    Эдийн засгийг дэмжих долоон арга хэмжээ бүхий багц хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан. Тэгвэл ирэх долоо хоногийн чуулганаар Цар тахлын эсрэг хууль батлахаар бэлтгэл ажлаа хангаж буй тухай УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ. Үүнд хоёр онцлох зохицуулалтыг оруулахаар судалж байгаа аж.

    1. Нэгдүгээрт,амны хаалт зүүхийг хуульчлах эсэх
    2. Хоёрдугаарт,хөнгөн ялтай хоригдлуудыг суллах эсэхээр чуулган хуралдана гэлээ.

    УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүн Х.Нямбаатар уг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг ахалж байна.

    Цар тахлын тухай хуулиар хөнгөн ялтай хоригдлуулыг суллах,өршөөл үзүүлэх эсэх талаар судалж байна.

    Хэдэн зуугаараа хоригдоод байгаа хүмүүсийн эрсдэл өндөртэй гэж дүгнэж байгаа. Дархлаа сультай эмзэг хэсгүүд болох эмзэг бүлгийн иргэдэд хоолны талон олгох зэрэг нийгмийн халамжийн асуудлууд цар тахлын хуульд суусан байгаа.  Тэгэхээр энэ хууль нийгэм, эдийн засгийн шинж чанартай хууль болно” гэв.

    Цар тахлын эрсдэл багасмагц хуулийн үйлчлэл хүчингүй болгохоор төсөл боловсруулагдаж байгаа аж.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ