• Б.Баттөмөр:Банкууд хувьцаат компани болох шаардлагатай

    2020-04-10

    Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах  багц арга хэмжээ боловсруулах ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

    “Манай улсын хувьд байвал зохих ёстой хэмжээнээсээ дандаа хэтэрч тусгай зөвшөөрөл олгодог. Яг одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа 13, татан буулгагдсан 5 банк байна.  3.1 сая хүн амтай,ийм хэмжээний эдийн засагт хэдэн банк байх ёстойг тооцох хэрэгтэй. Банк үүсгэн байгуулж байгаа хүмүүс нь хоёр, гуравхан хүн  байна. Тийм ч учраас үндсэн хөрөнгө дутмаг улмаас иргэдийн хадгаламжийг уралдаж авдаг. Цэгцэлж,ном журамнд нь оруулж, ил тод, харилцагч төвтэй банкны салбарын шинэчлэлийг Монгол банктай хамтарч боловсруулсан.

    Банк ил тод,нээлттэй байхын тулд хувь нийлүүлсэн,хувьцаат компани болох шаардлага байна.

    Өнгөрсөн жилийн зээлийн дундаж хүү 16.9 байсан. Энэ оны эхний гурван сард 15.3 болсон байна. Монголбанкны зүгээс мөнгөний бодлогын хүүг дахин нэг хувиар бууруулах шийдвэр гаргасан. Цаашид төрийн бүх боломжит зохицуулалт хийх замаар зээлийн хүүг тогтмол буулгана” гэв.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ