• Д.Цогтбаатар:Сайпанд гацсан 120 иргэнээ хамгийн ойр хаанаас татаж авах боломжтойг судалж байна

    2020-04-10

    Монгол 120 гаруй АНУ-ын Сайпан арал дээр өдөрт гурван удаа халуунаа үзэхээс өөр ямар ч боломжгүй нөхцөлд тусгаарлагдаад буй. Учир нь тэнд шинжилгээ өгөх боломж тун хязгаарлагдмалаас гадна нийтийн тээвэр ч ховор байдаг байна. Тэдгээр 120 иргэд 2019 оны наймдугаар сард албан ёсны хөдөлмөрийн гэрээгээр барилга угсралтын ажлаар явсан бөгөөд эх орондоо ирэх боломжгүй болоод байгаа юм.

    Энэ талаар ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар дараахь мэдээллийг өглөө:

    “Сайпанд байгаа залуус маш мундаг залуус байгаа.

    Компанитайгаа ажлын гэрээ байгуулаад томоохон барилгын бүтээн байгуулалт дээр ажиллаж байгаа залуус.

    Монгол улсын бахархал болсон залуучууд байгаа.

    Тэндээс яаж авч ирэхийг судалж байна. Сайпан бол АНУ-ын харъяа. Сөүл,Токио дахь ЭСЯ-дтай харилцан хэрхэн,хамгийн ойроос хаанаас татаж болох талаар судалгааг хийж байгаа”гэв.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ