• УОК:Энэ сарын 17-нд БНСУ-руу хийх тусгай нислэгээр Австралиас иргэдээ татаж авна

    2020-04-10

    УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

    Уханы нислэгтэй хамт нийт 10 тусгай нислэгээр нийт 1,800 гаруй иргэдээ эх оронд нь авчраад буй. Дараагийн нислэгийн товын талаар:

    Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар “Нэг өрөөнд нэг хүн байлгана гэж байгаа учраас карантины өрөөний сул болох хугацааг тооцож, дээр нь өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмч нарынхаа ачааллыг тооцож дараагийнхаа онгоцыг төлөвлөж нисгэхээр УОК ажиллаж байгаа.

    Бидний хувьд ерөөсөө хоёрхон онгоц,цөөн тооны бүрэлдэхүүнтэй” гэв.

    ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Дөрөвдүгээр сарын 17-нд БНСУ-гаас дахин тусгай нислэг авна гэж ярьж байна. Австрали бусад улсуудаас дайран ирж байгаа иргэдийг авчирна гэж бодож байна” гэв.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ