Т.Бадрал:Эрхүү, Москва, Улаан-Үдийн оюутнуудыг авч ирэхээс өөр аргагүй

2020-04-10

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Москва, Эрхүү, Улаан-Үүдэд суралцдаг монгол оюутнуудыг татан авахыг зарим иргэдийн зүгээс ихээр шүүмжлээд буй.

Энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Дэлхий даяар нийт долоон монгол хүн халдвар авчихсан байна.

Тэднээс хоёр нь Москвад суралцдаг хоёр монгол оюутан байна.

Оюутнуудыг хүлээж авахгүй тэнд нь байлгавал маш өндөр эрсдэлтэй гэдгийг ард иргэд маань ойлгох хэрэгтэй. Маргааш өглөөний есөн цагт  110 хүн Улаан-Үдэд бууна. Энэ хүмүүсийг хөсөр хаяж огт болохгүй.

Ялангуяа Москвагийн оюутнуудыг авахаас өөр аргагүй. Хамгийн бага эрсдэлтэй байхаар зохион байгуулалт хийгдэж  байна. Эрхүү, Москва, Улаан-Үдийн оюутнуудыг хавьталд оруулахгүйгээр гурван үе шаттайгаар хүлээж авахаар төлөвлөөгөөнөий дагуу ажиллаж байна” гэв.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Яагаад ийм худлаа гарчиг тавьж бгаа юм? Лайвыг нь сонсоход 2 оюутан халдвар авсан, оюутнуудыг авчрахгүй бол халдвар авах эрсдэл их бгаа учир хот хотоос ирж бгаа оюутнуудыг холилдуулахгүй л авчирна гсн бна шд. Халдвар авсан оюутнуудыг авчрах талаар огт яриагүй бна.

  • Москвагаас гадна өөр хотуудад суралцдаг оюутанууд албаны шугамаар ирсэн үүрэг гүйцэтгэгчдийг яах вэ хуулиа дагна гээд хаяна гэсэн үгүү 

  • Uvchtei bol tuhain orond ni emchilene gsn biz dee.Yagaad haldvartai humuus avchrah geed bgaan be.Manaih tegvel yagaad gadaadiin hun emchleed bgaa yum.Ontsgoi komissinhon boliochee.Ta nariin ur huuhduud yumuu.

  • оросын хотууд дотоод хилээ хаасан бөгөөд бусад москва улан үд эрхүүгээс өөр хотуудад оюутан зөндөө байгаа тэрнээс гадна очихход бараг 3саяа болно зардал, карентины мөнгөтэйгээ, ийм мөнгө төлөөд явах чадвартай оюутнууд хэр их байгаа билээ! зарим нь бараг мөнгөгүй идэж уух юмгүй ч байгаа юм шиг байна лээ! 

  • huulia barij ajillache yah gj charter nislegeer irehdee shinjilgenii bichigtei hvmvvs irne gj herev sejigtei buyu koronotoi bol suulgahgvi gsn bizde ter ulsiihaa emnelegt shiljvvlne gsn bhaa

  • МОСКВАГИЙНХАН  АЛЬ  ЭРТ МОНГОЛДОО ХИЛ НЭЭЛТТЭЙ БАЙХАД ХУРДАН ИРЭХГҮЙ МОНГОЛД БАЙГАА БИД ҮНЭХЭЭР АЙЖ БАЙНА  ЭЦЭГ ЭХ НЬ ХУРДАН ХҮҮХДҮҮДЭЭ ТАТАЖ АВАХГҮЙ ХЭЛЭХГҮЙ ЯАГААД ТЭНД НЬ БАЙЛГААД БАЙВАА АЛЬ АЛЬ ТАЛДАА БОДОЛЦОХ ЁСТОЙ Ш ДЭЭ 

    • санаснаар болох биш дээ. орос хамаг хилээ хаагаад дотооддоо хүртэл автобус митро нь зогссон гэсэн. хүний газар байгаа хүүхдүүд хэцүү ш дээ. өөрийн үр хүүхэдтэйгээ адил бодоод үзэхээрэй.

  • Чингисийн гэнтэй, дээрээс хөх тэнгэрээр хамгаалуулсан монгол хүнд коронавирус халдадгүй юм гэж худлаа сагсуурч , хүн ард, залуусыг хөөргөж, сонор сэрэмжийг нь санаатайгаар алдаглуулсан этгээдүүд яагаад чимээгүй боочивоо? Тэдгээр дайснуудыг олж тогтоон, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй!

    • Elentseg n sanaatai daisan bdgiin. Unuu l neg 13-r zuunaaraa sagsuurch xooson tseejee deldsen ongiroo genem sagsuu bolovsroogui l engiin irged shdee. Xumuus chin bj bgaa tsarai n l ter

  • Төрийн ийм өндөр ивээл, хүндэтгэл хүлээж байгаа залуус минь эдгэрээд эх орон, ард түмнээ л хараан зүхдэггүй юм шүү. Энэ улсыг байгуулахад оролцоод, насаараа зүтгээд, улсад татвараа төлөөд эцэст нэг тэргүүний мэргүүний гэсэн жижигхээн цол аваад өвчинд нэрвэгдэн хорвоог орхиж байгаа ахмад үеийнхэндээ төр ингэж их зүтгэл гарган анхаарч байгаагүй юм шүү. 

Холбоотой мэдээ