• Т.Бадрал:Өнөөдөр өглөө Дарханд оношлуурын хариу зөрүүтэй гарсныг дахин хянана

    2020-04-10

    УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

    Энэ үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Таван эмнэлэг,дөрвөн сувилал,10 зочид буудал нийт 2,714 иргэн тусгаарлагдсан байна. Орон нутгийн хэмжээнд нийт 13,099 хүн тусгаарлагдсан байна. Өнөөдөр өглөө Дархан дээр оношлуур зөрүүтэй гарсныг эцсийн шинжилгээ хийгдэж дахин хянагдана.

    Дэлхийн 43 улсад 7,624 иргэн эх орон луугаа буцах хүсэлтээ тавьсан.

    Бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн 86,жирэмсэн 32,бага насны хүүхэд 307,байрлах газаргүй болсон 409, санхүүгийн боломжгүй болсон 89 иргэн байна. Энэ хүмүүсээ хамгийн түрүүнд авна

    Гадаадаас ирье гэсэн,гадаадаас иргэдээ битгий авчир гэсэн шугаман дээр УОК ажиллаж байна.

    Дөрөвдүгээр сарын 17-нд БНСУ-гаас дахин тусгай нислэг авна гэж ярьж байна. Австрали болон бусад улсуудаас дайран ирж байгаа иргэдийг авчирна гэж бодож байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ