Д.Цогтбаатар:Солонгост саатуулах байранд байсан 55 хүнийг авч ирэх шаардлага үүссэн учраас бүртгүүлсэн төдий тооны хүмүүс ирж чадаагүй

2020-04-10

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар “Солонгосын талаас саатуулах байранд байгаа 55 хүнээ заавал авч яв гэсэн шаардлагыг тавьсан учраас сүүлчийн Сөүлийн онгоцоор ирэх ёстой байсан 55 хүн ирж чадаагүй. Уханы нислэгтэй нийлээд нийт 10 чартер нислэгүүдийг хийсэн байгаа.Дарга нарын хүүхдүүд ирээд байгаа гэсэн шүүмжлэл явж байна.

Өндөр настай,жирэмсэн,өвчтэй зэрэг хүмүүсээ тэргүүн ээлжинд татаж авахаар болсон.

Хамгийн эхний нислэгт онлайн бишээр шууд харьцаж бүртгэж байхад Солонгосын ЭСЯ-д шууд 500 хүн бүртгэгдсэн. БНСУ-ын хоёр дахь удаагийн тусгай нислэгээр эхний бүртгэгдсэн 500 хүнээс үлдсэн хүмүүс ирсэн.

Үүний дараагаас ЭСЯ онлайнаар бүртгэж ирсэн. Европ,Токиогийн хувьд Сөүл шиг монгол иргэд олноороо байдаггүй учраас онгоцны дүүргэлт харьцангуй сийрэг байсан. Москвагийн онгоцны хувьд гэхэд 16 чөлөөтэй суудалтай байсан учраас олон хүмүүс билетээ МИАТ-аас худалдаж авсан.

Онгоц болон бусад хилийн боомтуудаар нийт 6,000 хүн орж ирсэн. Олон хүмүүс визний маш их зөрчилтэй байна.

Хорих ял авах хэмжээний визний зөрчилтэй иргэдийг нэгийг нь ч гацаагаагүй,монголдоо оруулж ирсэн” гэв

Шууд үзэх:

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Minii buur oiriin hun solongost emchilgeegeer huuhdee emchluulchiheed duusaad mongol butsah tuhtsun baisan yg tu uer hol horio bolool gent hilee haagaad l tusgai uurgiin nisleg garagsan tegeel ehnii eeljind huuhed emegteichuud ene teriig burtgech awna enee ter bolson gewch ter burtgel ni yg yaach haaguur burtgeed ungursun todorhoiguu odoo hurtel so doo vizniihee asuudlaa shiidwerlehgeed l zowwood guigeed bna ene nisleg tanil tal dargiin tsergiin ar geriinhen l ywdag ym shig bn ene hugtsaand solongosdoh elchin saidruu udur bolgon zalgach ochij uulzah gech oroldson odoo ch buur duchirch baih shig bn doo

Холбоотой мэдээ