• Америкийн коронавирусын голомтод монгол эмэгтэй ажиллаж байна

    2020-04-10

    Коронавирусын цар тахлын дүнд мянга,мянган эмч нар өргөсөн тангарагтаа үнэнчээр, эрүүл эхний манаанд зогсож байна. Тэгвэл халдвар хамгийн эрчимтэй тархаж буй Америкийн Нью Йорк хотод нэгэн монгол ээж энэ үүргээ нэр хүндтэйгээр гүйцэтгэж явна. Энэ талаар түүний хүү О.Мөнхжин өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ:

    “Xэзээ ч гомдолдоггүй, гоншигнодоггүй, урдаx ажлаа, xүлээж авсан үүргээ л xамгийн сайнаараа xийxийг xичээдэг, миний эгэл баатар…

    Ээж минь АНУ – гийн Covid – 19 өвчлөлийн голомт “New York” хотын эмнэлэгт, яг одоо түргэний хүлээн авахад эрүүл мэндийн энхийн манаандаа гарч байна!

    Таниас минь л энэ муухай өвчин холуур өнгөрөг. Маш их санаа зовж, бас бахархаж байна шүү хүү нь!

    Жинхэнэ баатрууд бол эмч нар юм гэдгийг бид энэ муухай тахлаар ойлгож авч байна даа!

    Та бол миний баатар!”

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ