• Л.Дашцэнгэл:АН-ынхан дунд сургуулийн хүүхдийг уруу татаж,сонгуулийн сурталчилгаагаа хийлгүүлж байна

    2020-04-10

    Сонгинохайрхан дүүргийн иргэд Ардчилсан нам ариутгах бодисын хамт,”Ардчилал Таймс” сониноо өгч сонгуулийн сурталчилгаагаа зогсоохыг анхаарууллаа.

    Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны иргэн Л.Дашцэнгэл “Засгийн газар болон УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор ариутгал ажил явагдаж байна. Үүнтэй давхцуулаад ариутгалын бодис тарааж байгаа нэрээр Ардчилал намаас “Ардчилал таймс сонин”-оо хамт тарааж сонгуулийн сурталчилгаагаа хйиж байна.

    Сонгуулийг хийх цагт нь хийх ёстой болохоос биш хорио цээрийн дэглэмтэй үед айлын хаалга тогшоод,гараас гарт дамжуулаад явмааргүй байна.

    Энэ нь иргэдийг эрсдэлд оруулж, бухимдал төрүүлж байна. Биднийг тайван байлгаад өгөөч гэж хэлмээр байна.

    Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан өгч байгаа юм аа гээд жавилин,бээлийтэй хамт “Ардчилал таймс” сониноо өгөөд байна.

    Тэгээд зогсохгүй сонгуульдаа бага насны хүүхдийг татаж оролцуулаад,нөгөө сонингоо тараалгуулаад явж байна. Дунд сургуулийн хүүхдээр тэр сонингоо тараалгаад явж байна.Бага насны хүүхдийг уруу татаж оролцуулах нь зүй бус.

    Тэр бээлий,сонин нийлээд 1000 төгрөгний үнэтэй гэж багаар бодоход Сонгинохайрхан дүүргийн нийт 52,000 оршин суугчид тараах 52 сая төгрөгийг хэн гаргаад,хэн захиалж хийлгээд байгааг СЕХ,АТГ-г шалгуулж өгөхийг хүсч байна.

    Хэн нэгэн намыг харлуулахыг хүссэнгүй,МАХН,МАН аль нь ч байсан ийм үйлдлийг давтвал ахин нийтэд зарлана” гэв.

    Иргэн Отгоо “Дэлхийн эрүүл мэндийн өдөр болохоор тарааж байна гээд жавилинаа Ардчилал таймс сонинтойгоо тараасан.

    Түүгээр ч зогсохгүй “Улаан загалмай”-н нэрийн дор ТЭСО-гийн лавшаа гоймон,аарцыг шөнийн цагаар тарааж явж байна.

    Ард иргэд аарц,лавшаад  хууртахаа больсон шүү” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ