Оросын зэвсгийн наймаа 15 тэрбум ам.доллароос давжээ

Оросын ерөнхийлөгч Путин өчигдөр “2019 онд ОХУ-ын зэвсгийн наймааны нийт хэмжээ 15 тэрбум ам. доллароос давсан байна” гэж мэдэгдлээ.

Тэрбээр Орос болон гадаад орнуудын цэрэг армийн техникийн хамтын ажиллагааны хурлыг даргалан хуралдуулах үеэр хэлсэн үгэндээ “Хэдийгээр 2019 оны олон улсын үнэ ханшийн байдал тийм сайн биш ч гэсэн зах зээлийн өрсөлдөөн маш их байлаа. Гэвч Орос болон гадаад улс орны цэрэг армийн техникийн хамтын ажиллагаа нэлээд их амжилтад хүрсэн байна. 2019 онд Оросын зэвсгийн наймааны нийт хэмжээ 15 тэрбум ам. доллароос давж, захиалга өгсөн нийт хэмжээ 55 тэрбум ам. доллароос давж, дэлхийн 100 гаруй улстай цэрэг армийн техникийн хамтын ажиллагааг хөгжүүлсэн байна” гэжээ.

Мөн “шинэ төрлийн коронавирусийн халдвар нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлснөөр барахгүй Оросын үйлдвэрлэсэн зэвсгийн экспортод нөлөөлжээ. Оросын армийн аж үйлдвэрийн аж ахуйн нэгж энэ хүчин зүйлийг үндэслэж, уян хатан ажлын арга хэлбэрийг нэвтрүүлж, үйлдвэрлэлийг баталгаажуулж, Оросын үйлдвэрлэсэн зэвсэг олон улсын зах зээл дэх тэргүүн байр суурийг баталгаажуулж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хөөе Баабараа энэ зэвсгээс тодорхой нэгжийн хэмжээнд цөөн тоогоор авъя л даа. Залуучууд элэлж хэрэглэж сурч л байгл дээ. Өөрөө сангийн сайд байхдаа ард түмнээ өлсгөлөн ядуугаар нь дуудан доромжлоод  өнгөрсөн жил гадны онгоц Улаанбаатарын дээгүүр нисэв энэ тэр гэж сүржигнэн өмхий сумт буугаараа пажигнуулж байхын оронд энэ тал дээр анхаарч байхгүй тэгсэн бол Монгол уэргийн онгоц Монголын тэнгэрт дүүлэх байсын даа 

Холбоотой мэдээ