Д.Нарангэрэл:Эмнэлэгт үзүүлж байгаа ганцхан хүнийг 7-8 хүн дагалдаж явж байгаа нь өндөр эрсдэлийг дагуулж байна

2020-04-10

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хорио цээрийн дэглэмийн үед нэг дор аль болох олноор цуглахгүй,тэр дундаа эмнэлгээр бөөнөрөө явахгүй байхыг дахин анхаарууллаа.

Жишээ нь,Улсын Гуравдугаар эмнэлэгт гэхэд нэг шинжилгээ хийлгэх гэж байгаа хүнийг 7-8 хүн дагаж ирсний улмаас нэг дор олон хүний бөөгнөрөл үүсгэж байгаа нь эрсдэлтэй болохыг дурьдлаа.

Тэрбээр “Эбола,MERS,SARS зэрэг өвчлөлүүдийн хувьд дандаа эмнэлгийн байгууллагаас эхлэн тархаж эхэлсэн. Энэ нь өвчтэй хүнийг дагаж олон хүн ирдэгтэй холбоотой.

Израел улсад нэг машинд хоёр хүн явахыг, мөн дөрвөөс дээш хүн нэг дор цуглархыг хориглосон хорио цээрийн дэглэмийг дахин 90 хоногоор сунгасан байна.

Австрали улсад хоёроос дээш хүн шалтгаангүйгээр цугларвал 11 мянган австрали ам.доллараар торгох арга хэмжээ авч байна. Хатуу хөл хорионы дэглэмээ 60-90 хоног сунгаж байгааг Засгийн газраас нь мэдээлжээ.

Турк улсын Засгийн газраас иргэдээ аль болох гэртээ байхыг уриалаад байна. Мөн тус улсад гаднын иргэдийг үнэ төлбөргүй эмчлэх зарчим барьж байна. Халдварын тархалтад улс үндэстний онцлог хамаарахгүй гэж ДЭМБ-аас гаргасан байна. Тиймээс монгол хүн тусахгүй гэсэн зүйл байхгүй. Хөл хорио тогтоох арга хэмжээнд дэглэмээ хэрхэн барьж байгаагаас шалтгаалан өвчний тархалт их бага,байх явдал ажиглагдаж байна. Тэр дундаа залуучуудын оролцоо чухал байна. БНСУ,Япон,Герман улсуудад залуучуудын дунд өвчлөл ихээр тархаж байна” гэв.

Шууд үзэх:

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 1 хүнийг  7   8   аараа дагаад байгаа бол тэр нь танай тэр дарга нар л байх даа. Мань мэтийн ардыг нэг хүн дагаж явбал дээдийн заяа болох биз.

  • 1 хүнийг 7 8 аараа дагаад байгаа бол тэр нь танай тэр дарга нар л байх даа. Мань мэтийн ардыг нэг хүн дагаж явбал дээдийн заяа болох биз.

  • Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг http://www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

Холбоотой мэдээ