Л.Оюун-эрдэнэ:Дахин нэг нийслэлийг байгуулна гэвэл тэр нь Хархорин

2020-04-10

УИХ-ын чуулганаар АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна

“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын талаар танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав:

“Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол улсад орлогын тэгш бус байдал бий болсноос засаглалд гажуудал гарч, нийгмийн суурь үзүүлэлтүүд үүнээс болж өсч чадаагүйн дээр эдийн засаг зөвхөн уул уурхайгаас хамааралтай явж ирсэн.

Үр дүнд нь нийт хүн амын 28.4 хувь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна” гэв.

2030 он гэхэд чинээлэг дундаж давхаргыг 16.2 хувиас 80 хувьд хүргэх боломжтой

“Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын бичиг баримтыг баталж, хэрэгжүүлснээр

  • Чинээлэг дундаж давхаргыг 16.2 хувиас 80 хувьд
  • Нэг хүнд ногдох ДНБ-ийг 4009$-оос 15000$ хүргэх,
  • Хүний хөгжлийн индексийг 0.74-өөс 0.9-д хүргэнэ гэж тооцоолжээ.

“Хүний хөгжлийн индексийг доош нь татаж байгаа гол зүйл нь дундаж наслалт байна. Хөгжилтэй хүн болчихвол хүн өөрөө ажлаа хийгээд явчихдаг,тэрэнд заавал төр оролцох хэрэг байдаггүй гэж” доктор Т.Дорж доктор хэллээ.

Хоёр дахь суурьшлын бүсийг байгуулна гэвэл тэр нь Хархорин

Үргэлжүүлэн УИХ-ын гишүүн Л.Тогтохсүрэн нийслэлийн төвлөрлийг сааруулах асуудлыг хэрхэн шийдэхээр тусгасныг тодруулав.

Үүнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Дагуул болон хаяа хотуудыг хөгжүүлэхээр тусгасан. Хоёр дахь арван жилд Орхоны хөндий дэх Хархориныг нийслэлийн бүтцэд оруулан хөгжүүлэх боломжтой юм байна гэж үзсэн.

Хоёр дахь суурьшлын бүсийг байгуулна гэвэл тэр нь Хархорин.

Агаарын орон зай,усны нөөц,түүх,бүсчлэл зэрэг олон хүчин зүйлсийг үндэслэн тооцоолсон.

Улаанбаатар хотын хувьд 3.6 сая хүнтэй болох потенциалтай. Түүнчлэн Богд уулыг үндэсний цэцэрлэгт хүрээлэн болгож, 11 дагуул хот бий болгох боломжтой. Улаанбаатарыг Дархан,Эрдэнэт рүү сунгах бүсчлэлийн загварууд орсон” гэв.

Шууд үзэх:

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • ТЭЭР ЖИЛ ЭЛБЭГДОРЖ ХАРХОРИНРУУ НИСЛЭЛ ШИЛЖҮҮЛНЭ ГЭЖ САНААЧЛАГА ГАРГААД БААХАН СУДАЛГАА МУДАЛГАА БОЛООД АСУУДЛЫГ УИХ-Д ОРУУЛСАН ЧИНЬ ЗОРИУД ШАХУУ УНАГААЧИХСАН ШҮҮ ДЭЭ

Холбоотой мэдээ