• Д.Лүндээжанцан:ҮАБЗ, Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ ямар ч үед ажиллах нөхцөлийг хангахад энэ дэг хэрэглэгдэнэ

    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өргөн барьж батлуулсан УИХ-ын дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.

    Д.Лүндээжанцан “Дэлхийн улс орнууд чуулган, байнгын хороодын хуралдаануудаа хойшлуулж байна. Зарим нь онлайн хуралдаанд шилжиж байна. Тиймээс яаралтай Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон.

    УИХ нэн даруй хэлэлцэж баталлаа. Цаашдаа коронавирусийн эсрэг онцгой нөхцлийг арилгах, даван туулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэх боломж бүрдлээ.

    76-хан гишүүнтэй парламентаас хэдхэн гишүүд л тусгаарлагдахад л эрсдэл үүснэ. Тиймээс улс орон эзэнгүй болох аюултай. Тиймээс ҮАБЗ, Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ ямар ч үед ажиллах нөхцөлийг хангахад энэ дэг хэрэглэгдэнэ.

    Онц байдал, дайны болон дайн бүхий байдал, өндөржүүлсэн бэлэн байдал шилжсэн, олон улсын хөл хориот өвчинтэй холбогдуулан онцгой нөхцөл үүссэн нөхцөлд чуулганы хуралдааныг саадгүй явуулахад нэмэлт өөрчлөлт чиглэсэн.

    Эхний ээлжинд хуралдааныг зохион байгуулахдаа ордон дахь том танхимууддаа хуваагдаж хуралдах нөхцлийг зааж өглөө. Зайлшгүй шаардлагатай үед өрөө өрөөнөөсөө чуулганд оролцоно. Мөн байсан газраасаа чуулганд оролцох боломжийг бүрдүүлсэн.

    Онцгой нөхцөл гэдгийг Засгийн газар тогтооно гэж заасан. Мөн хүн бүр цагтаа ирцэнд орно. Хэрвээ хоцорвол үг хэлэх эрхийг хасах, бусад хариуцлагыг хүлээлгэнэ. Сануулах, үг хэлэх эрхийг гурван цаг хүртэлх хугацаагаар хасах гэх мэт.

    Мөн үг хэлэх хугацааг богиносгосон. Маш шуурхайгаар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Нам эвслийн бүлгүүд асуулт, саналаа нэгтгэсэн байдлаар илэрхийлж болно. Хөл хорио тогтоод, карантилагдаад, УИХ төрийн ордонд хуралдах боломжгүй бол байршлыг өөрчлөн хуралдаж болно.

    Тагнуулын байгууллага Кибер аюулгүй байдлыг хангаж ажиллана. Холбогдох байнгын хороод хяналт тавьж ажиллана” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ