АНУ жижиг,дунд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор 600 тэрбум ам.долларын зээл олгохоор болжээ

2020-04-10

Америк улс нийт 2.3 их наяд ам.долларын дүнтэй зээлийн хөтөлбөрийг баталж,коронавирусын улмаас уналтад орсон эдийн засгаа сэргээх арга хэмжээ авахаар болсон тухай тус улсын Төв банкнаас мэдээлжээ.

Цар тахал тус улсад газар авснаас хойш нийт 6.6 хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэний улмаас ийнхүү шийдвэрлэжээ.

АНУ-ын Холбооны нөөцийн банкны Ерөнхийлөгч Жером Повел мэдэгдэлдээ “Цар тахлын тархалтыг зогсоохын тулд ард иргэд гэртээ байж буй энэ үед бидний зүгээс эдийн засгийг аль болох тогтвортой байлгахыг хичээх болно” гэв.

Хөтөлбөрт жижиг,дунд бизнес эрхлэгчдийг дэмжих 600 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл мөн багтжээ. Ажилчдын тоо нь 10,000-аас бага, мөн жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум ам.доллараас бага бол энэхүү зээлд дөрвөн жилийн хугацаатайгаар хамрагдах боломжтой байна.

Эх сурвалж:USAtoday

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ