• БНСУ 1-5 жилийн богино хугацааны визтэй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй

    2020-04-10

    БНСУ-ын Засгийн газраас дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө гадаадын иргэдэд олгосон богино хугацааны визийг түр хугацаанд хүчингүй болгох шийдвэрийг гаргажээ.

    Тодруулбал,1-5 жилийн хугацаатай,олон удаагийн визтэй иргэдийн хувьд визийг нь Солонгосын Засгийн газраас буцаан нээх хүртэл тус улсад зорчих боломжгүй байна.

    Хязгаарлалтын хугацаанд зөвхөн БНСУ-д албаны шугамаар буюу хөрөнгө оруулах,технологи нэвтрүүлэх,хүмүүнлэгийн шалтгаанаар зорчих гадаадын иргэд ЭСЯ-д шинээр виз мэдүүлэх боломжтой бөгөөд ингэхдээ сүүлийн 48 цагийн дотор халдваргүй гэсэн эмнэлгийн магадлагааг хавсаргах шаардлагатай.

    Энэхүү хязгаарлалтад БНСУ-д богино хугацааны хөдөлмөр эрхлэгч (С-4 ангиллын виз) болон оюутан,хөдөлмөр эрхлэгч,хөрөнгө оруулагч зэрэг урт хугацааны визтэй иргэд хамаарахгүй байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ