Энэтхэгт 30 жилийн хугацаанд анх удаа Гималайн нуруу тодоор харагдах болжээ

2020-04-09

1.3 тэрбум хүн хөл хориод орсны дүнд Энэтхэгийн агаарын бохирдол мэдэгдэйхүйц буурч, 1,600 километрийн зайтай уулсын толгод хүртэл харагдах болжээ.

Энэтхэгийн Жаландор хот орчмын оршин суугчид цахим сүлжээнд гэрийнхээ тагтнаас харагдах Гималайн ноён оргилын зургийг нийтэлж эхэлсэн байна. Хэдэн арван жилийн турш утаатай,саарал байжээ.

Хотын оршин суугч Манжит Канг “Амьдралдаа,30 жилийн хугацаанд анх удаа Гималайн нурууг ийм тодоор харж байна” гэжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш бүх үйлдвэр хаагдаж,автомашины хөдөлгөөний зогссоноор агаарын чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт орж байна.

Тухайлбал,Дэли хотын агаар дахь нарийн ширхэгт PM10 тоосонцорын хэмжээ хөл хорио тогтоосон эхний өдрөөс эхлэн 40 хувиар буурчээ.

Тус улсын 85 тотод агаарын чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт ороод байна.
Эх сурвалж:Cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ