БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн эрүүл мэндийн үзлэг,цахим сургалтыг шат дараатайгаар зохион байгуулна

2020-04-09

Улсын Онцгой комиссын 15 дугаар хуралдаанаас дараахь шийдвэрүүдийг гаргалаа:

  1. 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг орон даяар зохион байгуулахгүй байх шийдвэр гаргалаа. Тодруулбал, Улаанбаатар болон Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий аймагт цэрэг татлага явуулахгүй. Зэвсэгт хүчний 032 дугаар тусгай анги болон шаардлагатай Хилийн цэргийн ангиуд зэргэлдээх орон нутгаас цэрэг татлагын ажиллагааг зохион байгуулна. Бусад цэргийн анги нэгтгэлд хугацаат цэргийн албан хаагч татахгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байх шийдвэрийг гаргалаа.
  2. БНСУ-ын талын визний зөвшөөрлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах Монгол Улсын иргэдийн эрүүл мэндийн үзлэг, цахим сургалтыг шат дараатай зохион байгуулах, холбогдох зохицуулалт, хяналтын арга хэмжээг авч ажиллах,
  3. УОК-ын 3 дугаарын сарын 10-ны өдрийн 6 дугаар тогтоолын 3-т заасан жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, албан хаагчийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох хугацаа 3 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсонтой холбогдуулан 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах
  4. Гадаад улс орнуудаас ирсэн иргэдийн тусгаарлах байранд ажиглах хугацааг нийтэд нь 21 хоног болгон сунгах зэрэг шийдвэрүүдийг гаргалаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ