Г.Загдаа:Надад хүчиндүүлсэн гэх Халиун анх бэлгийн замын халдварт өвчтэй байсныг нь бид эмчлүүлсэн

2020-04-09

Хохирогчдын холбоо болон эрх нь зөрчигдөж, хүчирхийлэлд өртсөн гэх хоёр иргэн “Зөв амьдрах ухаан” ТББ-ын талаар мэдээлэл хийсэн.

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад хүчиндүүлсэн гэх н.Халиун болон байнга дарамтлан зодуулдаг байсан иргэн Ж.Сандагдорж нар мэдээлэл хийсэн.

Үүний дараа эмэгтэйг хүчиндсэн болон байнга дарамтлан зоддог гэдэг нь худал болохыг тус төвийн ТББ-ын тэргүүн Г.Загдаа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгджээ. Хоёр талын байр суурийг товчлон хүргэе:

Г.Загдаад хүчиндүүлсэн гэх н.Халиун “Тэнд байдаг хүмүүсийг доод талын гражиндаа байнга хүлж зоддог,эмэгтэйчүүдийг нь байнга оролддог. Намайг удаа дараа хүчиндэж байсан. Эхлээд Загдаа ах,дараа нь хоёр нийгмийна ажилтнууд нь хүчиндсэн. Хэлвэл хүүхдийг чинь өгөхгүй гэсэн. Одоо араас дагаад,машиныг хүртэл мөргөөд,энийг хэлвэл хүүхдээ хэзээ ч харахгүй шүү гэж намайг сүрдүүлсэн” гэв

Г.Загдаа:Халиун гэх эмэгтэйг анх бэлгийн замын халдварт өвчтэй байхад нь бид эмчлүүлсэн

Үүний хариуд Г.Загдаа “Халиунаа гэх эмэгтэй анх манайд бэлгийн замын халдварт өвчтэй ирэхэд нь бид эмчлүүлсэн. Нотлох баримтууд бий. Тэр эмэгтэйн өөрийг нь хорьж,хонуулдаг байсан гэж байгаа ус зайлуулах хоолой нь манайд тийм юм байдаггүй. Ингэж худлаа ярьж болохгүй” гэв.

Байнга хүлж,зодуулдаг байсны улмаас оргож,өнгөрсөн жилээс хойш хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй байгаа Ж.Сандагдорж “Би 2011 онд эхнэрээ алдаж, гурван нялх хүүхэдтэйгээ амьдрах болоход Г.Загдаа гэдэг хүн өбиднийг “Зөв амьдрах ухаан” ТББ-д аваачсан. Би тэр газар найман жил  хүмүүсээр шонгийн модонд хүлүүлж,зодуулж амьдарсны эцэст 2019 онд оргож чадсан. Би 2019 оны есдүгээр сараас хойш хүүхдүүдтэйгээ огт уулзаж чадахгүй байна” гэсэн юм.

Үүний хариуд Г.Загдаа “ Ж.Сандагдорж гэх хүний хүүхдийн том охин нь анх таван настай ирсэн. Бид 16 нас хүртэл нь өсгөөд өглөө. Охин өөрөө хүртэл эндээс явмааргүй, аавтайгаа амьдармаагүй байгаагаа хэлдэг.

Ж.Сандагдорж өөрөө хүчингийн хэрэгт удаа дараа холбогдсон хүн” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Загдаа гэх нөхөр худлаа ярьж бна халиунаа гэх эмэгтэй дөнгөж төрөөд нялх хүүхэдтэйгээ ирсэн гэж биз дээ төрөхөд бүх төрлийн шинжилгээ өгдөг бас тэмбүүтэй эхээс тэмбүүтэй хүүхэд гарна хүүхэд нь эрүүл саруул байгаа учир энэ бол худлаа мэдээлэл загдаа шорон санаагаараа юу ч гэж хэлж чадна 

Холбоотой мэдээ