Ч.Чимэдбат:Мотоциклын жолооч нар унадаг дугуй унаж байгаа мэтээр хөдөлгөөнд оролцож байна

2020-04-09

Тээврийн цагдаагийн албанаас нийт иргэд болон мотоцикл эзэмшигчдэд анхаарал болгоомжтой явж өөрийн болон бусдын амь насыг хамгаалахыг анхаарууллаа.

2019 онд улсын хэмжээнд мотоциклийн 489 осол гарч, нийт 122 хүн амь насаараа хохирчээ. Click To Tweet

Орон нутгийн хэмжээнд 30-аас дээш насны иргэд мотоцикл эзэмшиж байна.  Харин энэ оны гарснаас хойш 20 хүн зөвхөн мотоциклын ослын улмаас амь насаа алджээ.

Тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат ”

Мотоциклын жолоочид маань өөрийгөө А ангиллын хоёр дугуйтай тээврийн хэрэгсэл бус унадаг дугуй унаж явж байгаа мэтээр хөдөлгөөнд оролцдог.

Үүнээс гадна холбогдох ангиллын үнэмлэхгүй,өөрөө болон хамт зорчиж яваа хүндээ хамгаалах хэрэгсэл зүүлгэдэггүй.

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикл Монгол улсын орчинд таарахгүйн учраас эвдрэл,гэмтэлд орж осол гарах бас нэг шалтгаан болж байна” гэв.

Тээврийн цагдаагийн албанаас олон тооны зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын дугааргүй,гэрчилгээгүй,үнэмлэхгүй эзэмшигчдийн мотоцикл түр журамлах ажлыг 21 аймгаар эхлүүлээд байна.

Зарим нийлүүлэгчтэй тохиролцож, мотоцикл болгонд хоёр ширхэг хамгаалах малгай дагалдуулж олгуулж эхэлжээ. Гаалийн бичиггүй, угсарсан мотоциклод улсын дугаар олгох боломжгүй байгаа учраас иргэд аль болох албан ёсны борлуулагчаас худалдан авахыг анхааруулж байна.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ