Америкт хүү нь ээжийгээ 00-ын цаас нуусан хэмээн сэрдэж,зодсон хэрэг гарчээ

2020-04-09
АНУ-ын Калифорни мужид оршин суудаг нэгэн гэр бүлийн хүмүүс нэгнээ 00-ын цаас нуусан хэмээн сэрдэж маргалдаж эхэлжээ. Америк улсын хэмжээнд коронавирусын улмаас амны хаалт, ариун цэврийн хэрэгслийн хомсдол үүсээд буй.
Улмаар маргаан нь хүчирхийллийн шинж чанартай болсон байна.Гэр бүлийн 26 настай гишүүн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан мөн хүний биед гэмтэл учруулсан хэргээр шөнийн 03:00 цагийн үед баривчлагдсан байна.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр хүү нь ээжийгээ 00-ын цаас нуусан хэмээн хардаж,улмаар цохьсон нь мэдүүлгээр баталгаажжээ.
Ээжийнх нь хувьд 00-ын цаас нууж байснаа зөвшөөрсөн бөгөөд хүү нь нэг дор хэтэрхий ихийг хэрэглээд байсан учраас нуусан хэмээн мэдүүлжээ.
Хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш мужийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэмэгдэж боловч анхных нь 00-ын цааснаас үүдэлтэй маргаан болж байна гэж тус цагдаагийн хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж:Cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ