• Ц.Тувааныг АН-ын дэд дарга, Ц.Баатархүүг генсекээр томилжээ

    АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Ц.Туваан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Иймд түүний хүсэлтийг өнөөдөр хуралдсан тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны цахим хуралдааны үеэр хэлэлцэж, хүсэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

    Тэрбээр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд хөдөө орон нутагт нэр дэвшин өрсөлдөх тул ийнхүү өөрийн хүсэлтээр тус албан тушаалаас татгалзах хүсэлтээ гаргажээ.

    Харин АН-ын дарга С.Эрдэнэ ЕНБД асан Ц.Тувааныг тус намын дэд даргаар томилуулах санал оруулж, ҮБХ-ны гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

    Харин АН-ын генсекээр НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүүг томилжээ. Тэрбээр МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн, 2005-2006 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга зэрэг албыг хашиж байжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ