Америкийн био технологийн компани коронавирусын вакцинаа эхний хүндээ туршжээ

2020-04-09

Бүх насны бүлгийн хүмүүст халдварлан тархаж буй цар тахлаар өнөөдрийн байдлаар 1.5 сая орчим хүн өвчилжээ. Үүнтэй зэрэгцэн дэлхийн тэргүүлэх биотехнологийн компаниуд вакцин гарган авах ажлыг эрчимжүүлж байна. Nytimes-д нийтлэгдсэн вакцин үйлдвэрлэх шатанд гарч буй ололт амжилтаас хүргэе.

  • Өчигдөр буюу энэ гурав дахь өдрийн байдлаар АНУ-ын Мэриланд мужаас гаралтай био технологийн “Novavax” компаниас коронавирусынэ эсрэг вакцины хүн дээрх туршилтыг тавдугаар сарын дунд гэхэд эхлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Тус компаниас мэдээлснээр шинэ вакцин нь лаборатори болон амьтад дээр хийгдсэн туршилтууд дээр өндөр үр дүнтэй байсан гэжээ.
  • Мөн адил өдөр эсийн чиглэлээр мэргэшсэн “Mesoblast” компани нь Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр 240 өвчтөнд ясны чөмөгнөөс гарган авсан эсүүдийн клиник туршилтыг эхлүүлжээ.

Жирийн үед  вакцин гаргаж авах нь дор хаяж хэдэн жилийн асуудал боловч био технологийн салбарынхан Засгийн газруудын дэмжлэгтэйгээр хамгийн багадаа 18 сарын хугацаанд вакциныг гарган авах боломжтой гэж ДЭМБ-аас мэдээлсэн билээ.

  • “Moderna” био технологийн компани нь вакцинаа гуравдугаар сарын 15-наас эхлэн клиник туршилтад оруулж эхлээд байна. Мөн Америкийн биотехнологийн компани болох Inovio Pharmaceuticals-аас боловсруулсан вакцинаа өнгөрөгч Даваа гарагт анхныхаа насанд хүрсэн сайн дурын оролцогчид туршжээ.
  • Johnson & Johnson компани коронавирусын эсрэг вакцинаа ирэх есдүгээр сараас эхлэн хүн дээр турших болсноо тус тус мэдэгдээд байна.

Эх сурвалж:nytimes

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ