Ц.Ганзориг:ИДС,хувийн сургуулиудын төлбөрийг ирэх жилд нь шилжүүлэх асуудлыг судалж байна

2020-04-09

Улсын Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг  “Цэцэрлэг, сургууль болон бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зогсоосонтой холбоотойгоор хүүхдүүд улиран суралцах асуудал гарахгүй.  Энэ бүх эрсдлийг тооцоолж, холбогдох судалгааг яамаас хийж байна.

Хувийн цэцэрлэг,сургуульд явдаг хүмүүс төлбөрөө 100 хувь төлчихсөн байгаа. Сургууль, цэцэрлэгт төлсөн төлбөрийг нь ирэх хичээлийн жилд шилжүүлэх талаар БСШУСЯ-нас тооцооллыг хийсэн. Энэ асуудал маргаашийн УИХ-аар эдийн засгийн арга хэмжээг дэмжих багц арга хэмжээ батлагдахтай холбоотойгоор хүлээгдэж байна.

Хувийн ИДС,цэцэрлэг,төрийн өмчийн оролцоотой сургуулиудын төлбөрийн асуудал хэрхэн зохицуулагдах талаархи албаны шийдвэр гарахаар эргэн мэдээллэнэ.

Энэ удаагийн УОК-ийн хуралд бэлтгэл ажил нь дутуу байгаа учраас цэцэрлэг,сургуулийг хойшлуулах асуудал яригдаагүй.

Маш олон хүмүүс асууж байгаа учраас 0-12 насны хүүхдүүдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүдийг гэрээ ажиллах хугацааг албан ёсоор дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан гэдгийг дахин хэлье.

82 настай иргэн өчигдөр БНСУ-ын чартер нислэгээр ирсэн” гэв.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хувийн сургуулийн төлбөрийг буцааж авмаар бна. Хувийн сургууль онлайн хичээл орж бгаа нэртэй. Хэдэн даалгавар өгөөд эцэг эхчүүд л хийлгэж бга шдээ. Тжрийгээ онлайн хичээл гэж эндүүрээд бна

Холбоотой мэдээ