• Саудын Арабын 150 ханхүү коронавирусаар өвчилжээ

    Саудын Арабад 150 ханхүү коронавирусээр өвчилсөн гэж The New York Times сонин Саудын Араб дахь эх сурвалжаас иш татан бичжээ.

    Тус сонинд мэдээлснээр, ялангуяа нийслэл Эр-Рияд хотын дарга 77 настай ханхүү Файсал бин Бандар аль-Сауд өвчилжээ. Хаан Салман ба хунтайж Мухаммед бин Салман нар Улаан тэнгисийн нэгэн ордонд тусгаарлагджээ. Оршин суугаа газар нь ирээдүйд Neom хотыг байгуулахаар төлөвлөж буй хэсэгт байрладаг аж.

    Саудын Араб 3-р сарын 2-нд мусульманчуудын гол бунхан болох Мекка, Медина дахь сүм хийдэд нэвтрэх эрхийг хааж хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

    4-р сарын 8-ны байдлаар Саудын Арабад 2,932 өвчний тохиолдол бүртгэгдсэн ба цар тахал эхэлснээс хойш 41 хүн нас барж, 631 хүн эдгэжээ. Энэ тухай Вант улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны төлөөлөгч Мохаммед аль-Абд аль-Али хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ