Энэ жил Улаанбаатар хот,Сэлэнгэ,Дорноговь,Баян-Өлгийгөөс цэрэг татахгүй

2020-04-09

Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийг Батлах хамгаалахын сайд Н.Энхболд  танилцууллаа.

“Тавдугаар сард багтааж ээлжит цэрэг татлага ажиллагаа явуулах ёстой байсан.

Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор хилийн боомтуудтай,тусгаарлах ажиллагаа явагдаж байгаа Сэлэнгэ,Дорноговь,Баян-Өлгий болон Улаанбаатараас цэрэг татлага явагдахгүй.

Хилийн цэрэг, зэвсэгт хүчний нэг тусгай ангид цэрэг татаж, бусад ангиудад хугацаат цэргийн албан хаагч татахгүй байх шийдвэр гарч байна. Хилийн цэрэгт цэрэг татахдаа нэг дор таваас олон хүн байлгахгүйгээр эрүүл мэндийн үзлэгт оруулах, цэргийн анги руу зөөвөрлөхдөө нэг машинд олноор нь суулгахгүй.

Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй” гэв.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ