Цар тахлын үед зорилтот бүлгийн айл өрхөд хоол хүнсийг талоноор олгох саналыг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа гаргалаа

2020-04-09

Коронавирусын цар тахлын үед хэрэгжүүлэх долоон арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл болон түүнд холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг явагдаж байна.

УИХ-ын гишүүн  Ц.Цогзолмаа “Энэ багц арга хэмжээний гол амин сүнс нь иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэж ойлгож байгаа.  Тэр дундаа хүнсний аюулгүй байдлыг хангах нь салшгүй хэсэг. Ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр орлого нь улам буурсан зорилтот бүлгийн иргэдийн хувьд өдрийн хоолоо залгуулах уу гүй юу гэсэн хүнд нөхцөлд байна.

Тогтоолын үр шимийг айл өрх бүрт хүргэх хэрэгтэй байна.

Тэр иргэддээ хоол хүнсийг нь талоноор ч болов олгох хэрэгтэй” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ