• Ж.Бат-Эрдэнэ:Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ЖДҮХС-гийн хөрөнгийн хэмжээг нэмэх саналтай байна

    2020-04-09

    Коронавирусын цар тахлын үед хэрэгжүүлэх долоон арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл болон түүнд холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг явагдаж байна.

    Хэлэлцүүлгийн үеэр нийт дөрвөн саналыг тус багц арга хэмжээнд нэмж тусгахыг УИХ-ын дарга Г.Занданшатар чиглэл болголоо.

    1. УИХ-ын гишүүн Ж.Батзандан хөл хорио өргөн хэрэгжиж буй энэ үед цахим хэрэглээ нэмэгдэж учраас харилцаа холбооны компаниудын интернэт, утасны үйлчилгээг тодорхой цагуудад үнэгүй болгох, ялангуяа онлайн сургалт, хичээлийн үеэр хөнгөлөх саналыг гаргав.
    2. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва цар тахлын үед хамгийн чухал нь хүнсний хэрэглээ гэдгийг онцлон, тариан талбайнаас ширээн дээр бэлэн бүтээгдэхүүн болоход чиглэсэн үйлдвэрийн салбарыг дэмжих хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлэв. 400 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлбэл Монгол Улс импортоор орж ирж байгаа хүнсээ дотоодоосоо бүрэн хангах боломж байна гэв.
    3. Дээрх санал дээр үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, тэр дундаа ЖДҮХС-ийн хөрөнгийн хэмжээг нэмэх саналыг УИХ-ын гишүүн  Ж.Бат-Эрдэнэ гаргалаа. 
    4. Орлого нь улам буурсан зрилтот бүлгийн айл өрхүүдийн хоол,хүнсний байдал дээр анхаарах,цаашлаад талоноор хоол хүнс өгөх саналыг УИХ-ын гишүүн  Ц.Цогзолмаа гаргалаа.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ