• Эмч,эмнэлгийн ажилчдад ипотекийн зээлийг хөнгөлөлттэй байдлаар олгох асуудал хэлэлцүүлгийн шатанд явж байна

    2020-04-09

    Коронавирусын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл болон түүнд холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг явагдаж байна. Нийт зарчмын зөрүүтэй 28 саналыг хэлэлцэж байна.

    Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой эсэх, мөн өндөржүүлсэн байдалд байгаа өдөр,шөнөгүй ажиллаж байгаа цагдаа,онцгой байдал,эмч нараа хэрхэн дэмжихээр төлөвлөж байгаа талаар тодрууллаа.

    Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгт энэ талаарх нийт 10 чиглэл өгсөн.

    Эмч,эмнэлгийн болон тусгай үүрэг гүйцэтгэж буй ажилчдад ипотекийн зээлийг тусгай журмаар олгох асуудал яригдаж байна.

    Энэ ажил хэсэг цайны цагийн үеэр хуралдахаар болсон” гэв.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ