• С.Хүрэлсүх:Ирэх жил Улаанбаатар хотынхоо утааг дахин 20-30 хувь багасгана

    2020-04-09

    Налайх дүүрэгт баригдаж буй сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн шавь тавих ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо.

    У.Хүрэлсүх  “Улаанбаатарын утааг бууруулахад оролцсон бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна. Эрчим хүчний яам, Тавантолгой түлш,Улаанбаатар хотын Засаг дарга,хэвлэл мэдээллийхэн болон энэ түлшийг хэрэглэж утаагүй болгохын төлөө зүтгэсэн ард иргэддээ чин сэтгэлээсээ талархаж байна. 2018 оны хавар Засгийн газрын 62 дугаар тогтоол гаргахад эргэлзэж байсан хүмүүс маш их байсан. 220 мянган хүнийг түлшээр хангана гэхэд үнэхээр их хэмжээний тоо гарсан ч бид зориг гаргасан.

    Хүндрэл бэрхшээлтэй зүйлс зөндөө гарсан ч бид ухраагүй зүтгэж ажилласны дүнд олон мянган хүнийхээ амь нас эрүүл мэндийг хамгаалаад зогсож байгаадаа баяртай байна.

    Ирэх жил Улаанбаатар хотынхоо утааг дахин 20-30 хувь багасгана. Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орсноор 1000-1500 хүн ажлын байртай болно. Энэ үйлдвэр маань 1.2 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай” гэв.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ