• Ё.Баатарбилэг:Төгсөх ангийн хүүхдүүдийг цөөн тоогоор нь цуглуулж давтлага өгөх боломжийг судалж байна

    2020-04-09

    УИХ-ын нэгдсэн чуулганаар эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

    Д.Эрдэнэбат “Эдийн засгийг идэвхижүүлэх багц арга хэмжээ болж чадаагүй. Энэ бол өнөөдрийн эдийн засагт хангалттгүй.

    1. Гадаадад сурч байгаа оюутнууд их хүнд байдалд байна. Оюутны байрнаас нь хөөгдөж, эцэг,эхчүүдийнх нь цалин тасарсан,олон улс тасалдаг учраас хүнд байдалд орсон байна. Гадаадад сурч байгаа оюутнуудад ямар нэгэн дэмжлэг үзүүлэх заалт орсон уу?
    2. Хичээлийг есдүгээр сарын 1 хүртэл хойшлуулах санал дээр 12 дугаар ангийн хүүхдүүд бүтэн жил хойшлоод,ЭЕШ-руу ороход тун хүндрэлтэй болж байна. ЭЕШ-д хамаарагдах үеийн хичээлээр сийрэг байдлаар хичээл номыг нь давтуулах боломж бий юу?

    Ч.Хүрэлбаатар “Гадаадад байгаа Монгол иргэдээ Засгийн газраас ямар туслалцаа үзүүлэхээр ярилцаж байна. 6,650 орчим иргэд гадаадад байна. Үүн дотор эмчилгээнд явж байсан,ахмадууд,нялх хүүхэд,оюутнууд ч байна. Онгоц маань хязгаарлагдмал байгаа учраас санал боловсруулж ярьж байгаа. Тогтоолгүйгээр Засгийн газар өөрийнхөө боломжийг хүрээнд тухайн үедээ шийднэ”

    Ё.Баатарбилэг “Цар тахлын хүрээ эрчимтэй нэмэгдэж,дэлхий 190 улс үндэсний хэмжээнд боловсролын салбартаа хөл хорио тогтоосон байна. Судалж байна,манай улсад нөхцөл байдал амаргүй байгаа учраас ямар ч байсан хүүхэд,залуучуудынхаа боловсролыг орхигдуулахгүйг хичээж байна.

    Боловсролын системийг тасалдуулахгүй,цахим хичээлийг өндөр төвшинд зохион байгуулж байгааг манай жишээ ЮНЕСКО-гийн албан ёсны сайт дээр мэдээгээр гарж байна. Яаж төгсөлтүүдийг зохион байгуулахаар тодорхой асуудал яригдаж байна. ЭМЯ-наас санал авч байж саналаа оруулна.

    Тавдугаар сард багш нараар нүүр тулж давтлага өгүүлэх ямар боломж байгаа талаар судалж байна.

    Эхний ээлжинд гарын авлага,CD-г 28 мянган хүүхэддээ хүргээд байна

    Ариутгал халдваргүйтлийн дэглэмд зөвхөн 12 дугаар ангийн хүүхдүүдэд цөөн тоогоор давтлага өгүүлэх ямар боломж байна гэдгийг судалгаа хийгдэж,ирэх долоо хоногоос яамнаас албан ёсны мэдээлэл өгнө”

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ