• Орлого нь буурсан ч ажлын байраа хадгалсан 45 мянган аж ахуйн нэгжийн ажилчдад сарын 200 мянгыг олгоно

    2020-04-09
    Коронавирусын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл болон түүнд холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг явагдаж байна. Нийт зарчмын зөрүүтэй 28 саналыг хэлэлцэж байна.
    Эдийн засгийн дэмжих багц арга хэмжээний хүрээнд үйл ажиллагаа нь доголдсон ААН-үүдийн ажилчдад сар бүр 200 мянган төгрөг олгоно гэснийг орлого нь 50 хувиар буурсан ч,ажлын байраа хадгалсан ААН-үүдэд олгоно хэмээн нарийвчлан санал хураалаа. Нийт гишүүдийн 70.1 хувийн саналаар санал дэмжигдэв.
    Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаас “Өмнөх жилтэй харьцуулахад орлого нь 50 хувиар буурсан ч,ажлын байраа хадгалсан ААН-үүдийн ажилчдад сарын 200,000 төгрөгийг олгоно” гэсэн шийдвэр гарсныг УИХ-ын гишүүн Л.Энх-амгалан танилцууллаа.
    Л.Энх-амгалан:
    3.2 сая хүнээс 1.1 сая хүн ажил хөдөлмөр эрхэлдгээс 75 хувь буюу 800 мянган хүний НДШ-ийг төр хариуцаад явна гэсэн тооцоолол гарсан. Энэ бол маш том тоо. НДС-гаас 800 тэрбум орчим төгрөг зарцуулах тооцоолол гарсан байна. 200 мянган төгрөгийн нэмэгдлийг хэнд,ямар шалгуураар олгох талаар  Төсвийн байнгын хороон дээр шийдлүүд гарсан байна.
    Өнгөрсөн оны 2,3 сарын борлуулатын орлого нь энэ оныхтой харьцуулахад 50 хувиар буурсан мөртлөө ажлын байраа хадгалж үлдэж байгаа хүмүст 200,000 төгрөгийн нэмэгдэл өгнө.
    Энэ ойролцоогоор 45 мянган ААН-үүд хамрагдах урьдчилсан тооцоотой байна. Иргэдийн дунд байсан тодорхойгүй зүйлийг тодорхой болгосон байна” гэв.
    Ц.Гарамжав “Энэ 50 хувийг 30 хувь болгох саналыг оруулж байна. 50 хувь гэвэл үнэхээр яаж ч байсан сэхэл авахгүй болсон байна гэсэн үг. 50 хувийн орлого нь буурсан гэж байвал “шилний цаанаас чихэр долоолгож байгаатай ижил зүйл шүү”гэв

    О.Баасанхүү “Томоохон ААН-үүдийг 30, 50 хувь гэж тооцож болно. Лангуу түрээсэлдэг хүмүүсийн хувьд яах нь ойлгомжгүй байна.Зах дээр зогсдог,сүү зардаг хүмүүс маань орлого нь буурсныг яаж тооцох вэ”

    70.1 хувийн саналаар санал дэмжигдлээ

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ